Мэдээ, мэдээлэл

6-12-24 цагийн УАШТэмцээнээс Булган аймгийн хөнгөн атлетикийн баг тамирчид алтан медаль-4, мөнгөн медаль-2, хүрэл медаль -2 нийлбэр багийн дүнгээр II байранд шалгарсан байна.Тамирчны ялалт хямдхан олдоогүй.

6-12-24 цагийн УАШТэмцээн нь 2018.08.04-05 өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттэй зохион байгуулагдлаа. Тэмцээнд Булган, Архангай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий, Орхон-Уул, Говьсүмбэр, Хөвсгөл, Эрдэнэт, Алдар спорт хороо, Аврагч спорт хороо, Хилчин спорт хороо, Хүч спорт хороо, Замчин спорт хороо, Онцгой байдлын ерөнхий газар, БГД, ХУД, СХД, СБД, БЗД, Чингэлтэй, Налайх, Багахангай дүүргүүд, Үсрэлт 21-р зуун, Од, Хилчдийн бахархал, Lets run, I run гүйлтийн клубууд, Шри Чинмойн марафоны баг, Хил хамгаалах 031-р анги болон аймаг, дүүрэг, спорт хороо, клубуудэ

ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ЭРХЭМ БОЛГОЦГООЁ! БҮХ НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН 4LIFE TRANSFORM ХӨТӨЛБӨРТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.

“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ЭРХЭМ БОЛГОЦГООЁ!”БҮХ НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН4LIFE TRANSFORM ХӨТӨЛБӨРТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.Хаана: Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын “Б” зааландХэзээ: 2018 оны 08 дугаар сарын 14-ний 12.00 цагт

МОНГОЛ СОЛОНГОСЫН ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНД БУЛГАН АЙМГИЙН ТАМИРЧИН О.АНАР 12-17 НАСНЫ АНГИЛАЛД МӨНГӨН МЕДАЛЬ, М.НОМИН 12-17НАСНЫ АНГИЛАЛД АЛТАН МЕДАЛЬ ТУС ТУС ХҮРТЛЭЭ.

  “Тэрэлжид”  2018 оны 08 дугаар сарын 12-ны  өдөр  Монгол Солонгосын хамтарсан Хөнгөн   атлетикийн тэмцээн  зохион явагдлаа. Тус тэмцээнд Булган аймгийн тамирчин  О.Анар 12-17 насны  ангилалд мөнгөн медаль,  М.Номин 12-17насны ангилалд  алтан медаль тус тус  хүртлээ. Дасгалжуулсан багш, тамирчиддаа баяр хүргэж,  улам их амжилтыг хүсье!

Сайбет Батырбаев аваргын нэрэмжит боксын өсвөр үе, залуучуудын нээлттэй ОУ-ын тэмцээнээс Булган аймгийн боксын тамирчин Хүрэл медаль хүртлээ.

Казахстан  улсын Алмата хотод 2018 оны 08 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Сайбет Батырбаев аваргын нэрэмжит боксын өсвөр үе, залуучуудын нээлттэй ОУ-ын тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд  Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын Боксын дасгалжуулагч  спортын мастер Л.Наранбат 2 тамирчинтай оролцож, боксын тамирчин Т.Нямбуусүрэн  залуучуудын 52 кг  жинд хүрэл медаль хүртсэн байна.

ПАУЭРЛИФТИНГИЙН 12 ДАХ УДААГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ-2, ХҮРЭЛ МЕДАЛЬ -2 ХҮРТЛЭЭ.

     Пауэрлифтингийн 12 дахь удаагийн  улсын аварга шалгаруулах  тэмцээн 2018 оны 07 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж  нийт 22 байгууллагын 300 гаруй тамирчид оролцлоо.Тус тэмцээнд Булган аймгаас  спортын мастер Э.Чадраабал дасгалжуулагчтай 2 тамирчин оролцож  өсвөр үе +57кг жинд  Б.Номин-Эрдэнэ  хэвтээ шахалтаар алтан медаль, Насанд хүрэгчдийн 59 кг жинд Ц.Баттулга  суултын төрөлд алтан медаль, таталтын төрөлд хүрэл медаль нийлбэр дүнгээр Хүрэл медаль хүртлээ.Мөн Булган аймгийн  Пауэрлифтингийн  тамирчдаас  Ц.Баттулга ОУХМастер, Б.Гантуяа дэд мастер  цол

СУМДЫН СУРГАГЧ БАГШ НАРЫН ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТАНД 8 СУМЫН 19 СУРГАГЧ БАГШ НАР ОРОЛЦЛОО.

         Аймгийн хэмжээнд “Монгол нум сум” хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан Үндэсний сурын харвааны сургалтыг 2018 оны 06 дугаар  сарын 29–ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд Булган суманд зохион байгууллаа.   Сургалтанд Орхон, Бүрэгхангай, Тэшиг,  Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хишиг-Өндөр, Баян-Агт, Булган сумдаас нийт 19–н сургагч багш оролцож, Сурын спортын мастер  Г.Батсайхан сургалтыг  удирдан зохион байгуулан явууллаа.        Сургалтаар Үндэсний сурын онол арга зүйн хичээл, нум сумын үндсэн техник, уухайн түрлэг, зурхайн самбар хөтлөх,  аюулгүй ажиллагааны дүрэм, үндэсний сурын

"Монголын тамирчдын баярын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулсан Волейболын тэмцээнд нийт 14 багийн 98 тамирчид оролцлоо.

Монголын “Тамирчдын баярын өдөр”-ийг зохион явуулах ажлын хүрээнд  төлөвлөгөө гарган байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн дунд волейболын тэмцээн, ахмад тамирчдын уулзалт, тэмцээн, спортын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулж гарын авлага тараах материалаар ханган ажиллалаа. Үүнд:“Монголын тамирчдын баяр”-ын өдөрт зориулсан волейболын тэмцээнийг Булган аймгийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсад, ард иргэдийн дунд зохион байгууллаа.

Булган сумын АХМАДУУДЫН дунд "Эрүүл агаар эм" явган аялал зохион байгуулагдлаа.

"Монголын тамирчдын баяр"-ын өдрийг тохиолдуулан  Булган сумын АХМАДУУДЫН дунд "Эрүүл агаар эм" олс, таталт, хөгжөөнт буухиа зэрэг спортын төрлүүдээр явган аялалыг  Булган сумын ахмадын хороо, Биеийн тамир, спортын газар, "Булган АЗЗА ТӨХК" хамтран зохион байгуулж, Тус тэмцээний I байранд Булган сумын IV баг, II байранд Булган сумын I баг, III байранд  Булган сумын VI багууд тус тус  шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна."Булган АЗЗА ТӨХК" шагналыг ивээн тэтгэлээ.

Удахгүй болох үйл явдал