МонголынЦанын холбооны 60 жилийн ойн нэрэмжит гүйлтийн цана, уулын цана, снаубордын тамирчдын дунд зохиогдсон Сагсан бөмбөг, Волейболын аварга шалгаруулах шилжин явах цомын төлөө тэмцээнд Булган аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо.

             МЦХ-ны 60 жилийн ойн нэрэмжит гүйлтийн цана, уулын цана, снаубордын тамирчдын дунд зохиогдсон Сагсан бөмбөг, Волейболын АШ-х шилжин явах цомын төлөө тэмцээнд Булган аймгийн баг тамирчид 19-29 насны ангилалд: эрэгтэй тамирчид сагсанд хүрэл, волейболд мөнгө, эмэгтэй тамирчид сагсанд мөнгө, волейболд алт, 30- дээш насны ангилалд: эрэгтэй тамирчид сагсанд алт, волейболд алт, эмэгтэй тамирчид сагсанд хүрэл, волейболд алтан медаль тус тус хүртэж нийлбэр дүнгээр 1-р байр эзэлж шилжин явах Цомын эзэн боллоо.

Булган сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд "Найдвар-2018" тэмцээн амжилттай зохион байгулагдлаа.

Булган сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд "Найдвар-2018" тэмцээнийг зохион явуулж 5 цэцэрлэгийн 7 багийн 70 тамирчин оролцлоо.Тэмцээн хөгжөөнт буухиа, олс таталт, СӨБ-ийн хүүхдүүдийн сорилын үзүүлэлт болох хол харайцгаая, сагсчин тоглоом гэсэн төрлүүдээр явагдаж бага онооны системээр дүнг гаргалаа.

"Спортын сургалт- дасгалжуулалтын онол, арга зүй" сэдэвт Олон улсын сургалт-семинарт оролцлоо.

       Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын үндэсний  Академиас хамтран “Спортын сургалт- дасгалжуулалтын онол, арга зүй” сэдэвт Олон улсын сургалт семинар 2018 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.       Тус сургалтанд Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан, дасгалжуулагчид, ЕБС-ийн Биеийн тамирын багш нар оролцов.

Мэдээ, мэдээлэл