Р.М.ДИМТРИЕВИЙН НЭРЭМЖИТ ЗАЛУУЧУУДЫН ОЛОН УЛСЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭНЭЭС БАЯНХОНГОР АЙМГИЙН ТАМИРЧИД МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

        ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч, Якутын Дмитриевийн дурсгалт зориулсан Чөлөөт бөхийн залуучуудын Олон улсын тэмцээн 03-р сарын 02-04-нд ОХУ-ын Якутын Триумор спортын ордонд боллоо. Азербайжан, Болгар, Казахстан, Герк, Израиль, Кыргызстан, Молдав, Монгол, Румын, Тажикистан, Узбекистан, БНСУ, ОХУ-с гэсэн 14-н орны 150-иад тамирчин эрэгтэйчүүдийн 10-н жинд өрсөлдсөн юм. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас 10 бөх барилдснаас Баянхонгор аймгийн С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай чөлөөт бөхийн тамирчин 86 кг жинд   Энхтүвшингийн Батмагнай  хүрэл медаль,  92 кг жинд  Чинбатын Алтангэрэл хүрэл медаль,  65 кг жинд  Энхбаярын Бямбадорж шагналт 5-р байр эзлэв. Тамирчиддаа баяр хүргэе.