Монгол Улсын аварга шатарчин, Баянхонгор аймгийн спортын ууган мастер Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн

Монгол Улсын аварга шатарчин, Баянхонгор аймгийн уугуул, Монгол улсын шатрын спортын ууган мастер Б.Ичинхорлоогийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 11-нд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллаганаанд Б.Ичинхорлоогийн үр хүүхэд, ах дүү нар оролцлоо. Тэмцээнд Баянхонгор аймгийн 20 сум, Өвөрхангай, Архангай аймгийн нийт эрэгтэй, эмэгтэй 100 гаруй тамирчид швейцар системээр насанд хүрэгчид, өсвөр үеийн 6 насны ангилалд долоо хоногийн турш өрсөлдөнө.Б.Ичинхорлоо нь Монгол улсаас анх удаа хилийн дээс алхаж тоглосон эмэгтэй шатарчин. 1954 онд мөнгөн медаль, 1956, 1958 онд улсын аваргын алтан медаль тус тус хүртэж байсан. 1954-1983 онд  алт 6, мөнгө 4, хүрэл 6, 4-р байранд 5 удаа шалгарч байсан түүний амжилтын оргил үе байжээ.