БАЯНХОНГОР АЙМГИЙН НАМРЫН ТЭРГҮҮН 2017 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

2017 оны 09 дүгээр сарын 23-24 ны өдөр Баянхонгор сумын Дөвөнт спорт зааланд “Намрын тэргүүн 2017” Сагсан бөмбөгийн  тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй 8 баг оролцсоноос  Аймгийн Цагдаагийн газар 1-р байр, АЗДТГазар 2-р байр, Дулаан II баг 3-р байрыг тус тус  эзэллээ. Тэмцээний зорилго нь Баянхонгор аймгийн шигшээ багийг бүрдүүлэх мөн “Үндэсний дээд лиг” 21 аймгийн лигийн тэмцээнд оролцуулах амжилт гаргах зорилготой юм.