МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН 51 ДАХЬ ӨДӨРТ ЗОРИУЛСАН СПОРТЫН БАГА НААДАМ

2017 оны 09 дүгээр сарын 16 – 17 ний өдрүүдэд Монголын багш нарын баярын 51 дахь өдөрт зориулсан спортын бага наадмыг БТСГ, БСУГ-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд аймгийн төвийн ЕБС-иуд, хөдөө сумдын сургуулиуд \5 бүсэд хуваагдан\,  ПТК, ХҮИС,Цэцэрлэг, Жолооны курс зэрэг  нийт 14 байгуулагын 500 гаруй багш  оролцлоо.  Спортын уралдаан тэмцээнийг БТСГ дээр спортын Волейбол, Сагсан бөмбөг 3х3, Талбайн теннис, Бадминтон, Ширээний теннис, 100 буудалт даам, Шатар,  Шагайн харваа  8 төрлөөр зохион байгуулж явууллаа. Нийлбэр дүнгээр I байр Номундалай цогцолбор сургууль, II байр Номгон ахлах сургууль, III Эрдэм ахлах сургууль тус тус шалгарлаа.