Чөлөөт бөхийн 2017 оны Дэлхийн аваргаас медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн нийслэл Афин хотод болсон хөвгүүдийн 23, охидын 11 дэх удаагийн тэмцээн 2017 оны 09 дүгээр сарын 4-10-нд боллоо. Монгол улсын баг 3 дасгалжуулагч, 19 тамирчин оролцлоо. Манай аймгаас С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай 6 тамирчин оролцсоноос Б.Хонгорзул хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 13 дах медалийг эх орондоо авчирсан юм.