МӨСӨН СУРЫН ХАРВААЧИД ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харвааны нэг “Нээлт”-ийн харваа буюу 2018 оны Урианхайн мөсний сурын харваа Толбо нуур дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Өвлийн идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьсон тус Мөсний сурын харваанд:Урианхай сурын хүндэт мэргэн 1,Улсын мэргэн 1,спортын мастер 16,спортын дэд мастер 11,сумын мэргэн 7,залуу харваач 16 буюу нийт 50 харваач оролцлоо.Тэмцээнд нийт 20 онохоос 19 оноогоор Буянт сумын харваач спортын мастер Т.Галхүү тэргүүн байр, дэд байрыг Буянт сумын харваач спортын мастер Д.Алтангэрэл, 3 дугаар байр Цагдаагийн газрын харв

САМБО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ -100 КГ ЖИНД УЛСЫН НАЧИН Б.СЕРИК 2-Р БАЙР ЭЗЭЛЖ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

Монголын Самбо бөхийн холбооны анхны ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбишийн нэрэмжит Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний -100 кг жинд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Сүлд спорт хорооны бөх улсын начин Б.Серик 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртлээ.  Уг тэмцээнээс начин маань 5 алтан медаль, нэг мөнгөн медаль хүртээд байна. 2012, 2013, 2014, 2016, 2017 онуудад 1-р байр эзэлж, энэ жил 2-р байр эзэлсэн байна.             Начиндаа дараа дараагийн тэмцээнүүдээс илүү их амжилт хүсье.