ӨЛГИЙ ХОТОД СТАНДАРТАД НИЙЦСЭН МӨСӨН ГУЛГУУРЫН ТАЛБАЙ БАЙГУУЛЛАА

Баян-Өлгий аймгийн Тэшүүрийн мастерүүдийн холбоо Өлгий сумын ЗДТГ, аймгийн Онцгой байдлын газар, Биеийн тамир, спортын газар, "Суат" ХХК-тай хамтран стандартын шаардлагад нийцсэн мөсөн гулгуурын талбай байгуулж, өнгөрсөн баасан гарагт нээлтийн ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Мөсөн гулгуурын талбай байгуулсантай холбогдуулан "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагаас  5,6 сая төгрөгийн үнэ бүхий тэшүүр, зориулалтын хувцас, тэшүүр ирлэгч, ус шахагч насос, шланк зэргийг хандивлав. Аймгийн Тэшүүрийн мастерүүдийн холбооны тэргүүн, дасгалжуулагч Б.Жамбал энэ долоо хоногоос эхлэн тэшүүр сонирхогч хүүхэд багачууд, залуучуудад лхагва, баасан гарагуудад онолын хичээл, мягмар, пүрэв гарагуудад мөсөн талбайд секц, дугуйланг  тогтмол явуулж байна.Спортын өндөр амжилт хүсье!