БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАГШ НАРЫН АНХДУГААР "СПОРТЫН ИХ НААДАМ" ЗОХИОН ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Баян-Өлгий аймгийн 13 сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Спортын анхдугаар их наадам” гурван өдөр амжилттай зохион байгуулагдаж, Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Теннис, Тогызхумалах, Шатар, 100 буудалт даам, Олс таталт зэрэг спортын долоон төрлөөр явагдлаа Багийн нийлбэр дүнгээр:1-р байр: - Сагсай сумын бүрэн дунд сургууль 2-р байр:  - Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургууль 3-р байр: - 2 дугаар бүрэн дунд сургууль 4-р байр: - 3 дугаар бүрэн дунд сургууль Тусгай байр: - Толбо сумын бүрэн дунд сургууль тус тус шалгарлаа. Баг, тамирчдын шагналыг аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, БТСГ-ын дарга Х.Бекболат болон сургуулиудын захиралууд гардуулан өгөв.Түүнчлэн аймгийн Засаг дарга А.Гылымхан  багш нарын “Спортын их наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсоныг хаалтын үйл ажиллагааны үеэр онцлон дурдаж биеийн тамир спортын салбарыг хөгжүүлэх үйлст тодорхой хувь нэмэр оруулсан зарим багш, сурган хүмүүжүүлэгч нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит "Хүндэт тэмдэг" болон "Тэргүүний ажилтан" тэмдэгээр шагнав.Ерөнхий зохион байгуулагч:- Аймгийн Засаг даргын тамгын газар- Аймгийн Боловсрол соёл урлагийн газар Хамтран зохион байгуулагч: - Аймгийн Биеийн тамир, спортын газар2018.01.08