БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН-2018

Аймгийн Биеийн тамир, спортын газрын шинэ жилийн цэнгүүн 2017 оны 12-р сарын 29-ний өдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр 2017 онд ажлын амжилт гаргасан багш, дасгалжуулагч, ажилтнуудыг аймгийн ИТХ,ЗДТГ-ын шагналаар шагнасныг гардуулан өгөв. Мөн байгууллагын оны шилдэгүүдээ тодруулж шагналаа гардан авлаа.Үүнд:- Аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр үйлчлэгч Ш.Меруерт- Аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр бичиг хэргийн ажилтан С.Насандэлгэр- Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр үйлчлэгч М.Дария- Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр нийтийн биеийн тамир хариуцсан арга зүйч А.Ром- “Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр үйлчлэгч Х.Сайранда- БТС-ын газрын “Байгууллагын аварга”-аар ня-бо К.Гүлнур- БТС-ын газрын “Шилдэг дасгалжуулагч”-аар хүндийн өргөлтийн дасгалжуулагч, спортын мастер М.Талгат- БТС-ын газрын “Шилдэг ажилтан”-аар үйлчлэгч Х.Алтынгүл- БТС-ын газрын “Шилдэг тамирчин”-аар таеквондогийн дасгалжуулагч Ш.Ерулан- БТС-ын газрын “Шилдэг тамирчин сурагч”-аар А.Гарифолла, А.Бахытжан, Б.Нуржол нар тус тус шагнуулав.Шагналыг БТС-ын газрын дарга Х.Бекболат, ахлах дасгалжуулагч Б.Санат, нийтийн биеийн тамир хариуцсан арга зүйч А.Ром, хөнгөн атлетикийн дасгалжуулагч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Бахыт нар гардуулан өгч баяр хүргэв.Ирж буй 2018 онд амжилтаа бататган аз хийморь,амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье!