Бүтэц, зохион байгуулалт
“Универсиад” их наадмын бүсийн тэмцээнүүд эхэллээ
Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 заалт, Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 262 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх оюутны дунд спортыг хөгжүүлэх, оюутан залуучуудын бие бялдарын бэлтгэлжилтийг сайжруулах, спортын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монголын оюутны спортын “Универсиад” гуравдугаар их наадам 2013 оны нэгдүгээр сараас эхлэн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.
Эрэгтэйчүүдээс МУИС-ийн оюутан, Спортын дэд мастер Б.Галмандах 6 оноогоор, МУИС-ийн оюутан, Спортын дэд мастер Б.Ариунбүүвэй 5,5 оноогоор, МҮДС-ийн оюутан Фиде мастер У.Насанжаргал 5,5 оноогоор харин эмэгтэйчүүдээс 6 оноогоор ТТДС-ийн оюутан, Фиде мастер У.Лхамсүрэн, 5,5 оноогоор Шихихутаг ДС-ийн оюутан ОУИМ Т.Батчимэг, 5 оноогоор БХИС-ийн оюутан, ОУМ Д.Янжиндулам нар эхний байруудад шалгарч ирэх хоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болох МОСИН-ын шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Багийн дүнгээр 1-р байрт МУИС /15,5/, 2-р байрт Техник технологийн ДС /14,5/, 3-р байрт БХИС /14/ тус тус шалгарсан байна.
Универсиад их наадам нь аэробек, бокс, волейбол, гандбол, заалны хөл бөмбөг, жудо, модон бөмбөг, сагсан бөмбөг, спорт аялал, хөнгөн атлетик, тэшүүр, цана, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг спортын 15 төрлөөр явагдах юм. Наадмын анхан шатны тэмцээн нь Монгол улсын бүх их, дээд сургууль, коллежийн хэмжээнд зохион байгуулагдсан юм. Хоёрдугаар шат нь нийслэл, баруун, хангайн, төвийн, зүүн гэсэн таван бүсүүдэд волейбол, гандбол, заалны хөл бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис зэрэг зургаан төрлөөр явагдаж эдгээр бүсээс шалгарсан баг тамирчид нь их наадмын шигшээ тэмцээнд оролцох болзлыг хангана.
Хуваарийн дагуу их наадмын тэшүүрийн тэмцээн нь нэгдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд явагдах юм.
Эрхэм зорилго
Монгол Улсын иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эрүүл байх зан үйлийг төлөвшүүлэх, тамирчдын амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэж, Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд мандуулахад оршино.
Харилцах хаяг
Хаяг: Улаанбаатар хот, Спортын төв ордон.
Шуудангийн хайрцаг:
Утас: 26....
Цахим шуудан: info@sport.gov.mn





