2017.05.20 "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр" болно

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Биеийн тамир, спортын газраас "Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулах юм. нээлттэй хаалганы арга хэмжээний үеэр хүн амын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох  сорил авах, Үндэсний шигшээ багийн танилцуулга, шигшээ багийн тамирчид иргэдтэй зураг авхуулах, гарын үсэг зурах ажиллагаа, урлаг, спортын үзүүлэх тоглолт, Монголын оюутны спортын их наадмаас медаль хүртсэн баг тамирчдад шагнал гардуулах, фитнесс, гимнастик, таеквондо, спорт хувцасны загвар үзүүлэх, унадаг дугуйны үзэсгэлэн худалдаа "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн"-ний сурталчилгаа, билет борлуулах гээд олон сонирхолтой арга хэмжээ болно. Мөн иргэдийн дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулах бөгөөд Монголын олимп, дэлхийн медальтнууд хүрэлцэн ирэх юм байна.