“Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт бүсийн сургалт үргэлжилж байна.

ЗГХА - Биеийн тамир, спортын газар, БСШУСЯ-ны хамтарсан баг Дорнод аймагт “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт бүсийн сургалт зохион байгуулж байна. “Зүүн бүс”-т болж буй тус сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр зэрэг таван аймгийн БТСГ-ын 80 гаруй оролцогч номын дуу сонсч байна. Сургалтын эхэнд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн найруулгын талаар илтгэл тавив. Сургалтад Дорнод аймгийн БТСГ-ын дарга Б.Чимэддорж, Хэнтийн аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар, Дорноговь аймгийн БТСГ-ны дарга Г.Батлхам, Говьсүмбэр аймгийн БТСГ-ын дарга А.Цэдэнсодном, Сүхбаатар аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох нараар удирдуулсан биеийн тамир, спортын салбарынхан хоёр өдөр чуулж, спортын төрийн бодлого чиглэл, хөгжлийн гарц, өнөөгийн чиг хандлагын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж байгаа юм. Энэ сургалт ЗГХА, Биеийн тамир, спортын газраас энэ онд зохион байгуулж буй гурав дахь сургалт бөгөөд Завхан аймагт “Баруун бүс”, Орхон аймагт, “Хангайн бүс”-ийн сургалтыг амжилттай зохион байгуулж, одоо “Зүүн бүс”-ийн сургалтыг Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймагт үргэлжлүүлэн явуулж байна