ХӨТӨЛБӨРТ СУУРИЛАСАН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 95 дугаар тогтоолын 2.2.2, 3.1.2 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоол, 2009 оны 5 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Даргын 2017 үр дүнгийн гэрээний 2.10 дахь хэсэг, Биеийн тамирын бодлогын  хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн 2017 оны жилийн төлөвлөгөө, даргын 2017 оны А/06 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд 2017 оны нэгдүгээр улиралд зарласан “Биеийн тамирын чиглэлээр төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах удирдамж” хөтөлбөрт сууриласан ажил, үйлчилгээ, арга хэмжээний төслийн сонгон шалгаруулалт явагдаж дууслаа.

           

Хөтөлбөрт сууриласан ажил, үйлчилгээ, арга хэмжээний төслийн сонгон шалгаруулалтад төрийн өмчийн 22 байгууллагын 29 санал, хуулийн этгээд болон төрийн бус 31 байгууллагын 31 санал буюу нийт 53 байгууллагын 60 санал ирүүлснээс орон нутгаас 30, нийслэлээс 30 байгууллага хамрагдлаа. 

 

Сонгон шалгаруулалтыг Төрийн өмчийн байгууллага, Биеийн тамир, спортын салбарын төрийн бус байгууллага /спортын холбоод/, Боловсролын байгууллага, Нийгэмд үйлчилдэг хуулийн этгээд болон төрийн бус байгууллага гэж 4 ангилж, ажлын хэсгийн гишүүд байгууллага тус бүрийн саналтай нэг бүрчлэн танилцан оноо өгч, ангилал тус бүрд өндөр оноо авсан дараах 18 байгууллагыг шалгаруулав.   

 

Нэг. Төрийн өмчийн байгууллагуудаас орон нутгийн 3, нийслэлийн 1 байгууллага буюу нийт 4 байгууллага шалгарав. Үүнд:

  1. Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд-Шат”, 54 оноо;
  2. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын "Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэгч ажлын байр", 52 оноо;
  3. Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын хоёрдугаар газрын “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл гэр бүл”, 48 оноо;
  4. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын “Монгол наадгай” өдөрлөг, 45 оноо.

 

Хоёр. Биеийн тамир, спортын салбарын төрийн бус байгууллагуудаас орон нутгийн 2, нийслэлийн 3 байгууллага буюу нийт 5 байгууллага шалгарав. Үүнд:

  1. Монголын Мастеруудын Биеийн тамир, спортын хорооны “Ахмадын эрүүл мэндийн аялал”, 58 оноо;
  2. Монголын Мини сагсан бөмбөгийн холбооны “Мини сагсан бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах өдөрлөг”, 54 оноо;
  3. “Мөнх Дархан” Гимнастикийн холбооны “Хамтдаа хөгжье”, 50 оноо;
  4. Монголын Гольфийн холбооны “Хүүхэд, залуучуудад зориулсан гольфийн сургалт, өдөрлөг”, 48 оноо;
  5. Булган аймгийн Үндэсний сурын холбооны “Монгол харваа-Бидний бахархал”, 44 оноо.

 

Гурав. Боловсролын байгууллагуудаас орон нутгийн 1, нийслэлийн 3 байгууллага буюу нийт 4 байгууллага шалгарав. Үүнд:

  1. Тусгай боловсролын үндэсний төвийн “Биеийн тамирын хичээлээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг засан сайжруулах нь”, 47 оноо;
  2. Баянгол дүүргийн 70 дугаар тусгай дунд сургуулийн “Тулах эрхтэний бэрхшээлтэй хүүхдийн сургалтын гадаад таатай орчинг бүрдүүлэх нь”, 43 оноо;
  3. Улаанбаатар төмөр замын Хүүхдийн секторын харъяа Ирээдүй 185 дугаар цэцэрлэгийн “Хүүхэд-Хөгжил-Хөдөлгөөн”, 43 оноо;
  4. Увс аймгийн Зүүнговь сумын ахлах сургуулийн “Биеийн тамирын гадна талбай тохижуулах”, 37 оноо;

 

Дөрөв. Хуулийн этгээд бүхий нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудаас орон нутгийн 1, нийслэлийн 4 буюу нийт 5 байгууллага шалгарав. Үүнд:

  1.  “Улаан одхон”-ы “Ахмад настныг дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэх нь”, 54 оноо;
  2. “Сухай шанд”-ын “Хөдөлгөөнийг эрхэмлэе”, 50 оноо;
  3. “Энх-Орших”-ын “Алхалт-Идэвхтэй хөдөлгөөн”, 43 оноо;
  4. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн “Ажлын байран дахь сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийг дасгал хөдөлгөөнөөр дэмжих”, 43 оноо;
  5. “Адуучин баян Доной”-гийн “Эрүүл байцгаая”, 39 оноо;

 

 

Хөтөлбөрт сууриласан төсөлд идэвхтэй оролцсон нийт

байгууллагууддаа ажлын амжилт хүсье.

 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН

БИЕИЙН ТАМИРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН

ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС

 

 

---оОо---