ХОККЕЙЧИД ЭХНИЙ ХОЖЛЫНХОО ТӨЛӨӨ

Саппород Монголын баг тамирчдын салхийг хагалан дэвжээнээ гараад буй хоккейн баг 2 дахь тулаанаа 2-р сарын 20-ны өдөр хийх гэж байна. Энэ удаад манай багийн өрсөлдөгч нь Сингапурын баг байх болно. Эхний тулаанаа Тайландын багтай хийж, харамсалтайгаар 4:5- аар хожигдсон манай багт ялалт зайлшгүй хэрэгтэй. Өнгөрсөн жилийн Челленж цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэхдээ манай баг Сингапурыг хожиж байсан удаатай. Сингапурчууд эхний тоглолтдоо Хонгконгийн багт 12:1-ээр хожигджээ. Хоккейн Б дивизионд манай баг Сингапур, Тайландаас гадна Тайван, Хонгконг, АНЭ-ын багуудтай тоглох учиртай. Багууд тойргоор тоглон байраа тодруулах юм. Тоглолт Улаанбаатарын цагаар 14:30-д явагдана.