Танилцуулга

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

Үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Агентлагын эрх зүйн байдлын тухай хууль, Биеийн тамир, спортын хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан биеийн тамир, спортын бодлого, төлөвлөгөөг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд оршино.

  • Газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
  1.  Биеийн тамир, спортын салбарт төрөөс баримтлах бодлого, салбарын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажпыг зохион байгуулах
  2.  Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх ажпыг зохион байгуулах, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх;
  3. Үндэсний спортын өв соёлыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  4. Биеийн тамир, спортын ажил үйлчилгээг онол, судалгааны үр дүнд суурилсан, чанар хүртээмжтэй болгох;
  5. Тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх;
  6.     нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, өвчлөх эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх;
  7. спортын байгууллагуудын зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох нөхцөлийг бүрдүүлэх;
  8. салбарын статистик, бүртгэл мэдээллийг боловсронгуй болгох,

ЭРХЭМ ЗОРИЛГО: 

Газрын үйл ажиллагааны эрхэм зорилго нь хөгжпийн чиг хандлага, хүн амын биеийн тамир, спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгцээнд нийцүүлэн судалгаанд суурилсан ажил үйлчилгээг төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлж, эрүүл чийрэг, өрсөлдөх ур чадвартай хүний нөөц, таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

БҮТЭЦ, ОРОН ТОО

 

 

 

Mongolian