Статистикийн асуулгын маягтын талаарх залруулага

Өмнө нь та бүгдэд маягт, нөхөх заавартайгааа хамт та бүгдэд илгээгдсэн байгаа. Спортын барилга, байгууламжийн Ерөнхий асуулга буюу Маягт БТС-1 гэсэн маягтын хувьд алдаа гарсан байна. Өөрөөр хэдвэл өмнө нь илгээхдээ БТС-1 гэсэн маягтын алдаатай хувилбарыг илгээсэнд та бүгдээс хүлцэл өчье. Энэ удаад БТС-1 гэсэн маягтыг засварлан бусад маягтуудын хамт дахин илгээлээ. БТС-1 гэсэн маягтын зөв хувилбар нь 2-р асуулт болох Өмчийн хэлбэр гэсэн асуултын дор үргэлжлүүлэн 3 болон 4-р асуултыг оруулсан байгаа. Тэдгээр асуулт нь Спорт заалны тоо болон гадаа талбайн тоог асуусан байгаа. Тэр 2 асуултын хариултын тоогоор спорт заалны асуулга болон, гадаа талбайн асуулгын тоо гарах учиртай юм шүү. Нөхөх заавраа сайн уншаарай, маш тодорхой байгаа шүү. Дүүргүүд болон аймгууд маягтаа хороо, сумдууддаа тараах болоогүй шүү. Хэрэв тараасан бол өмнөх Маягт БТС-1 гэсэн маягтыг засварлагдсан буюу зөв хувилбараар солих хэрэгтэйг анхааруулж байна.Асуулгын маягтууд: 

  1. БТС-1 Спортын барилга, байгууламжын тооллогын маягт
  2. БТС-1а.1_1а.2_ЗаалныНэмэлтХуудас 
  3. БТС-1а_ДоторЗаал 
  4. БТС-1б_ГадааТалбай
  5. БТС-2_ЦолЗэрэг

Нөхөх заавар: 

  1. Биеийн тамир, спортын улсын нэг удаагийн үзлэг, тооллогын асуулга, маягтыг нөхөх заавар