Стастискийн улсын тооллогын явцын талаарх мэдээлэл

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Биеийн тамир, спортын салбарын мэдээллийн цахим сан” бүрдүүлэх ажил хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ ажлын хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам чиглэл өгч Үндэсний статистикийн хороо, ЗГХА-Биеийн тамир, спортын газар хамтран биеийн тамир, спортын салбарын статистикийн улсын анхдугаар тооллогыг зохион байгуулж байна.

21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд уг тооллогыг зохион байгуулах Засаг даргын захирамж бүхий тооллогын товчоод байгуулагдсан бөгөөд тооллогын нэгдүгээр шат өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 25-нд амжилттай болж өндөрлөлөө.

Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлөөс батлагдсан маягтын дагуу орон даяар гараар тоолох ажил өрнөв. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн ҮСХ, БТСГ хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан БТС-СТАТ V.1 программын туршилт амжилттай болж, дээр дурдсан аймаг, дүүрэгт гараар тоолсон нэгтгэсэн дүнг уг программд шивж оруулах ажил үргэлжилж байгаа юм.

Программын шивэлтийн явцыг БТСГ, ҮСХ хамтарсан ажлын хэсэг хянаж байгаа бөгөөд заавар зөвлөгөө өгч алдаа дутагдлыг нь арилган ажиллаж байна. Энэхүү тооллогын ажилд идэвхитэй оролцож байгаа аймаг, дүүргүүдийг дурдвал, Увс, Дорноговь, Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Төв зэрэг аймгуудын тооллогын товчооны томилогдсон ажилтнууд идэвхи зүтгэл гарган ажиллаж байна. Тэгвэл энэхүү тооллогод идэвхи муутай ажиллаж байгаа газруудыг дурдвал, Дорнод, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг газруудын томилогдсон ажилтнууд идэвхи сул байгааг анхааруулж байна.

Ингээд нийт тооллогын товчоодод хандаж хэлэхэд хоёрдугаар сарын 2-ны дотор программ шивэлтийн ажлаа дуусгахыг анхааруулж байна. Тооллогын программд шивж оруулсан дүн мэдээллийг 2018.1.24-ны 09 цагийн байдлаар харуулъя.