Спортын төрлийн орчин болон сургалтанд тавигдах шаардлага стандарт боловсруулалтын тухай

Монгол улсын хэмжээнд  спортын  чиглэлээр үйл ажиллагаа  явуулж буй спортын  холбоодтой хамтран тухайн спортын төрөлд тавигдах орчин болон сургалтын стандартыг шинээр боловсруулах ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна.2015,2016 онд Спортын төрлөөр  усан спорт, хөлбөмбөг,уран сайхны гимнастик, волейболын  спортын орчин болон сургалтын стандартыг Стандарт хэмжил зүйн үндэсний газрын Үндэсний хороогоор батлагдан хэрэгжиж байна.Биеийн тамир, спортын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн А/23 тоот тушаалаар Спортын төрлүүдийн орчин болон сургалтад тавигдах шаардлага, стандартыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдхүүн, төлөвлөгөөг батлан сагсан бөмбөг, гандбол, жороо морь, сонгодог дартс, үндэсний сур, цана, ширээний теннисний төрлийг шинээр спортын гимнастик, аэробик, буудлагын спортын төрлөөр  боловсруулалтын ажил үргэлжлэн явагдаж байна.Энэхүү ажлын хүрээнд дээрх спортын төрлүүдийн орчин болон сургалтад тавигдах шаардлага, стандартыг боловсруулан батлуулахаар “Стандарт хэмжил зүйн үндэсний газар”-т хүргүүлж БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Стандарт,  хэмжил зүйн Үндэсний  газар, спортын холбоодтой  хамтран ажиллаж байгаа бөгөөд  эхний хэлэлцүүлгийг хийж, санал, зөвөлгөө өгч төлөвлөгөөний дагуу цаашдаа үргэлжлэн явагдана.