Спортын салбараас нэг Ардын багш, дөрвөн гавьяат төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарилгаар салбар бүрт ажил үйлсээрээ манлайлсан зарим хүнийг өнөөдөр төрийн дээд одон медалиар шагналаа. Үүнд спортын салбараас Ардын багш цолоор улсын харцага Ч.Өвгөнхүүг, гавьяат дасгалжуулагч цолоор Б.Дамба, Хүний гавьяат эмч цолоор БТСГ-ын Спорт анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир, гавьяат тамирчин цолоор дэлхийн аварга П.Орхон, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Мөнгөнчимэг нарыг шагнасан юм. Тэгвэл Үндэсний шигшээ багт харьяалагддаг гурван гавьяатыг ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм.