"Олимпийн өдөр" тохиож байна

Зургадугаар сарын 23. Энэ өдрийг орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн үүссэн гэж үздэг бөгөөд 1948 оны Лондоны олимпийн наадмаас хойш "Олон улсын олимпийн өдөр" хэмээн тэмдэглэдэг болсон. Өдгөө энэ баярыг Олон улсын олимпийн хороонд гишүүнчлэлтэй 205 орон өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас Монголын Үндэсний олимпийн хорооны "Бөртэ чоно" талбайд "Олимпийн өдөр"-ийн нээлтийн ёслол болох юм. Тус ёслолд зуны олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн төлөөлөл хүрэлцэн ирэх бөгөөд МҮОХ, БТСГ-ын удирдлагууд тэдэнд хүндэтгэл үзүүлэх юм байна.. Энэ үеэр Монголын бейсболын талбайд хөлбөмбөг, волейбол зэрэг спортын нөхөрсөг тоглолт болох аж.