МОНГОЛЫН "ТАМИРЧДЫН ӨДӨР", "ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ӨДӨР" ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Mongolian

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172  дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх  журам”-ын дөрөвдүгээр бүлгийн 4.1.19 дэх заалтын хүрээнд энэ жилийн “Тамирчдын өдөр”-ийг үндэсний хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Бямба гарагт “Олон улсын олимпийн өдөр”-тэй хамтатган тэмдэглэнэ. Энэхүү өдрийг салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, иргэдэд биеийн тамир, спортын үйлчилгээ болон олимпизмийг сурталчлах, иргэдийг бүтээлч ажил, арга хэмжээнд оролцуулах, салбарын ажилтан ажилчдын хөдөлмөр бүтээл, тамирчдын амжилтыг алдаршуулах үйл ажиллагаа төв, орон нутагт зохиогддог уламжлалтай билээ.