ММБТСХ-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭВ

Одоогоос хоёр сар гаруйн өмнө БТСГ-ын дарга Ц.Шаравжамц ижил чиглэлд үйл ажиллагаа явуулдаг спорт холбоодын удирдлагуудтай уулзаж ижил зорилго, чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг спорт холбоодыг нэгдэж ажиллан хамтын ажллагаагаа өргөжүүлэх хүсэлтийг тавьж байсан. Үүний дагуу Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо, Монголын биеийн тамир спортын ахмадын хороо, Биеийн тамир спортын удирдлагын сан ТББ-ууд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо /ММБТСХ/ байгуулагдсан юм.

Тэгвэл ММБТСХ өнөөдөр БТСГ-тай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Манай улсад 35-аас дээш насны нэг сая дөчин мянган хүн амьдардаг. Эдгээрийн  дийлэнх хөдөлгөөний дутагдалтай, идэвхитэй бус амьдралын хэв маягтай болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс 35-аас дээш насныхныг амьдралын идэвхийг нэмэгдүүлэх, биеийн тамир спортоор хичээллүүлэх мөн зодог тайлсан тамирчдыг дэмжиж тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэх бодлогын зохицуулалтыг БТСГ-аас. ММБТСХ-той хамтран хийх юм. Одоогийн байдлаар   ММБТСХ –ны үйл ажиллагаа өргөжин тэлж дэргэдээ спортын 15 салбар хороо байгуулан үйл ажилагаагаа явуулж байгаа юм байна. ММБТСХ-ны ерөнхийлөгчөөр МУГД Ч.Наранбаатар сонгогдон ажиллаж байгаа юм.