ДЭЛХИЙН МАСТЕРУУДЫН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

Шинэ Зеландын Оакланд хотод дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн мастеруудын спортын наадамд энэ сарын 21-30-нд болох гэж байна. Ес дэх удаагийн тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд боллоо. Үдэн гаргах ёслолд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлого хэрэгжилтийн газрын дарга С.Чинбат, БТСГ-ын дарга, МУГТ  Ц.Шаравжамц, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүслээ. Дэлхийн мастеруудын спортын наадамд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөх бол манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцоно. Нэмэлт мэдээлэл хүргэхэд Монголын баг тамирчид энэ наадамд анх 2003 онд оролцсон. Энэ жилийн наадамд оролцох Монголын баг тамирчдад БТСГ-ын дарга Ц.Шаравжамц амжилт хүсч Төрийн далбааг гарууллаа.