ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХЯНАЛТ ТӨСӨЛ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба нь Монголын Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХЯНАЛТ  төслийн сарын аяныг ҮШБ-ын тамирчин, дасгалжуулагч нарт сургалт, лекцээр эхлүүлээд байна.

2017 оны 10 дугаар 4 нд  "Допингийн эсрэг дэлхий нийтийн арга хэмжээ", "Допингийн шинжилгээ өгөх арга зүй" сэдвээр Монголын Допингийн эсрэг үндэсний төвийн захирал доктор, профессор Г.Сүхбат, мөн тус төвийн их эмч Д.Энхсанаа нар илтгэл тавьсан бол 2017оны  10 сарын 11 нд  "Допингийн хор хөнөөл"сэдвээр допингийн  эсрэг үндэсний төвийн захирал, доктор, профессор Г.Сүхбат  лекц уншив. Мөн сургалтанд ирсэн дасгалжуулагч, тамирчид "Допингийн гаж нөлөө", Хориглосон жагсаалт-2017, "ADAMS-3.0" , "Допингийн шинжилгээ өгөх арга зүй" Допингийн зөрчлийн эрх зүй гэх мэт олон төрлийн гарын авлагатай болцгоолоо.

Допингийн асуудал бол тамирчинд хамгийн ярвигтай дарамт болдог зүйл байдаг. Бид допингийн талаар олон талын өргөн хүрээний мэдлэг, мэдээлэлтэй байж өөрийгөө хамгаалах боломжтой болно. Тиймээс тив, дэлхийд Монголоороо овоглодог нийт тамирчидтайгаа хамтран ажиллаж байна. Спортоор сонирхон хичээллэгч хэн ч оролцож болно.

ДОПИНГИЙН СУРГАЛТ 10 сарын  18, 25-ны өдрүүдэд СТО-ны "А" зааланд өглөө 08.00 - 09.30 хооронд үргэлжлэн явагдана.