Баг тамирчдын замын зардалд улсаас 20 сая төгрөг зарцуулжээ

Mongolian

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчид болон Үндэсний шигшээ багийн албанаас өнөөдөр сэтгүүлчидэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн, “Пёнчан-2018”-ын цанын төрөлд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг, Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Ш.Баясгалан, Б.Анар нар оролцлоо. Сэтгүүлчдийн хамгийн ихээр сонирхсон асуулт нь “Пёнчан-2018”-д улсын зардлаар олимп үзсэн 20 даргын асуудал байв. Үүнд “Улсаас нэг дасгалжуулагч, хоёр тамирчин, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа нарын замын зардал болох 20 сая төгрөгийг гаргасан” гэж хариулав. Бусад албаны хүмүүсийн замын зардлыг Олон улсын олимпийн хороо, тэмцээн зохион байгуулах хороо болон Олон улсын цанын холбооноос гаргасан гэнэ