АНХДАГЧИД БОЛОН ХОЦРОГСОД

Энэ удаагийн Азийн наадамд нийт 32 улсын тамирчид оролцож байгаагаараа дээд амжилтыг тогтоосон. Тэгвэл нийт 5 улс өвлийн наадамд дебютээ хийж байна. Эдгээр улсууд бол Индонези, Шри Ланка, Тимор-Лесте, Туркменистан болон Вьетнамын баг тамирчид юм. Тэднээс гадна Австрали болон Шинэ Зеландын тамирчид зөвхөн ганцаарчилсан төрөлд урилгаар оролцож буй. Урилгаар гэдэг нь тэд медаль хүртэх боломжгүй гэсэн үг. Өнгөрсөн наадамд оролцсон улсуудаас Афганистан, Бахрайн болон Палестинаас тамирчид оролцсонгүй. Харин өмнөх наадмыг алгассан БНАСАУ болон Макаогийн тамирчид эргэн иржээ.